2010-аад оны үед кино театруудыг шуугиулж байсан, Стефени Мэйерийн зохиолоос сэдэвлэсэн “Бүрэнхий” кино телевизийн цуврал болохоор болжээ. Шинэ телевизийн цувралд Стефени Мэйерээс гадна “The Walking Dead: World Beyond”-ийн зохиолч Шонод Дали ажиллаж байгаа гэнэ. Одоогоор аль платформ эсвэл телевизээр тус цувралыг цацах нь тодорхой болоогүй байна. Харин үзэгчдийн хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол гол дүрийн жүжигчид. Жүжигчин Роберт Пэтинсон, Кристен Стиварт тэргүүтэй анхны киноны жүжигчид тоглохгүй нь тодорхой болсон байна. Бүрэнхий кино анх нээлтээ хийснээс хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн тул шинэ залуу жүжигчид телевизийн цувралд тоглоно гэх таамаглал олон нийтийн дунд хэдийн үүсжээ. Түүнчлэн шинэ цуврал киноноосоо илүү баялаг сэдэвтэй байна гэх мэдээлэл үзэгчдийн дунд тархсан байна.
SOURCE: COSMOPOLITAN