ХААН Банк “Содура консалтинг” ХХК-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ зориулан бизнесээ цогцоор нь системтэй удирдах арга барил, бизнес эрхлэгчдэд үнэ цэнтэй, тасралтгүй, тогтвортой хөгжих боломжийг олгох, чадавхжуулах цогц сургалт бүхий “Бизнесийн менежментийн цогц сургалт – Түвшин 1” хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн боллоо.
Бүртгэл 2023 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд дараах шаардлагыг хангасан харилцагч хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Үүнд,
· 10-аас дээш ажилтантай байх,
· Жилийн 300-гаас дээш сая төгрөгийн борлуулалттай байх,
· Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал байх,
· Танхимын сургалтад оролцох боломжтой байх шаардлагатай.
Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Түүнчлэн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл доорх QR кодыг уншуулан бүртгэлээ баталгаажуулна уу.