Техас мужийн Остин хотын ойролцоох машины зогсоол дээр ахлах сургуулийн хоёр хөгжөөн дэмжигчийг буудсан хэрэг гарлаа. Тамирчдын нэг болох 18 настай Пэйтон Вашингтоны биеийн байдал хүнд байгаа талаар ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна. Харин нөгөө хохирогчид хэргийн газар эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Цагдаа нар 25 настай Педро Телло Родригесийг энэ хэрэгт холбоотой гэдгийг мэдээлсэн байна. Хөгжөөн дэмжигч охидын баг энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдах “Cheerleading Worlds” тэмцээнд оролцохоор бэлтгэж байжээ. Охид бэлтгэлээ хийгээд буцаж явахад энэ хэрэг гарсныг эх сурвалжууд мэдээллээ.
Гэрчийн хэлснээр хөгжөөн дэмжигч охин найзынхаа машинаас гарч, өөрийнхөө машинд суухдаа өөр машин руу андуурч очсон байна. Энэ үед зочны суудал дээр эрэгтэй хүн сууж байсан тул хөгжөөн дэмжигч охин найзынхаа машин руу буцжээ. Хэрэг үйлдсэн этгээд машинаасаа гарч ирэхэд охид уучлал хүсэхийг оролдсон ч хэтэрхий оройтож, тэднийг буудаж эхэлжээ.
АНУ-д он гарснаас хойш дөрөв ба түүнээс дээш хүний аминд хүрсэн галт зэвсгийн хэрэг 160 гаруй бүртгэгдээд байгаа юм. Галт зэвсгийн гамшиг үргэлжилсээр байгаа ч үүний эсрэг дорвитой алхам хийхэд конгрессийн хуваагдмал байдал саад болж буйг хэвлэлүүд онцолж байгаа юм.
SOURCE: BBC