Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татсан билээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатган, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх үеэр түүний төрсөн дүү С.Оюун “Энэ талаар өчигдөр мэдлээ. Би гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Цөөн хоногоор Монголд ирсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасныг зөв гэж бодож байна. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан” гэв.