Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын шилдэг тулаанчдын нэг, “Шандас MMA” клубийн тамирчин Б.Энх-Оргил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Road to One Mongolia” тэмцээнд түрүүлсэн билээ. Улмаар “One championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Үүний сацуу Б.Энх-Оргил тус холбооны дэвжээнд албан ёсны тулаан хийх эрх өвөртөлсөн юм.
Тэрбээр “One championship-ийн дэвжээнд анхны тулаанаа маргааш хийнэ. Түүний өрсөлдөгч нь Филиппиний тамирчин Адонис Севиллено. “Арслан хочит” филиппин тулаанч 29 настай. Сонирхогчдын түвшинд хоёр ялж, гурван ялагдсан.
Манай тамирчин Б.Энх-Оргил мэргэжлийн дэвжээнд долоо ялж, хоёр дийлдсэн амжилттай. Өнөөдөр жиндээ амжилттай оржээ.