Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
С.Зориг агсны төрсөн өдрөөр АН эвлэрлээ. АН-ын дарга асан С.Эрдэнэ Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосныг хүлээн зөвшөөрөхгүй, тамгаа өгөхгүй чамгүй хугацаанд гэдийсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр АН-ын тамгаа Л.Гантөмөрт гардуулж, амжилт хүслээ.
Энэ үеэр С.Эрдэнэ “АН-д үүсээд байсан үйл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай боллоо. Цаашид олон сорилтыг хамтдаа давахаар зөвшилцлийн санамж бичиг байгуулж байна. Л.Гантөмөр ажлаа албан ёсоор хүлээн авч, нэгдмэл намын даргаар ажиллахаар болж байна” гэлээ.
АН-ын дарга Л.Гантөмөр “Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20. Ардчиллын эцэг, удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Энэ өдөр АН-ын тамга шилжиж ирж, АН бүтэн боллоо” гэв.