Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн ял оноосон. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг өчигдөр цагаатгасан билээ.
С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүл цахим хуудсанаа ингэж бичжээ. Тэрбээр “С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс өөрт учирсан хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй.
Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ.
Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй, түүний амь насны хэргээр улстөр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм. Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм. Тэгээд, өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ. Тэр Академи босох өдөр ирнэ ээ. Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө” гэв.