Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах дунд хугацааны зорилтод дагуул хотуудыг хөгжүүлэх санаачилгын хүрээнд гаргасан төлөвлөлтийг Замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны III хуралдааны үеэр Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр “Хөшигийн хөндий, Жаргалант, Ар гүнт, Рашаант орчимд дагуул хот байгуулах боломжтой.
Налайх дүүрэгт Налайхын хуучин нисэх буудлын дэд бүтцийг ашиглаж зүүн бүсийн терминал буюу Налуу ухай гэдэг хот байгуулахаар төлөвлөсөн. Налайхын нэг л хороог хамруулна.
Дагуул хотуудыг 50 км-ийн радиус дотор байгуулна” гэв.