Йемений нийслэл Санаа хотын нэгэн сургуульд Рамадан сард зориулж буяны хандив тараах үеэр бөөгнөрөл үүсэж, 78 хүн амиа алдлаа.
Цахим сүлжээнд цацагдсан видео бичлэгт тус хотын Баб-аль-Йемен дүүрэгт эмх замбараагүй байдал үүссэн нь харагджээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр уг хандив тараах үйл ажиллагаанд ирсэн олон зуун хүн 9 доллартай тэнцэх хэмжээний хандив авахаар бөөгнөрсөн нь энэ аж.
Тус хандивын ажиллагааг зохион байгуулсан этгээдүүдийг саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар Дотоод хэргийн яамнаас нь мэдэгдсэн байна. Энэ үйл явдал лалын шашинтнуудын ариун Рамадан сарын сүүлчийн өдрүүд болох мацаг барих үеэр болсныг хэвлэлүүд мэдээлж байна. Хути босогчид 2015 онд засгийн газрыг огцруулснаас хойш Саудын Араб тэргүүтэй эвсэл өмнөх засаглалыг дахин сэргээхийн тулд тэдэнтэй дайтаж байгаа билээ.
SOURCE: BBC