БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун анхны цэргийн хиймэл тагнуулын хөгжүүлэлтээ амжилттай хийж дуусгасныг зарлаж, хөөргөх тушаалыг албаныхандаа өгчээ.
Тэрбээр БНАСАУ-ын Үндэсний агаар сансрын хөгжлийн ерөнхий газарт очиж, АНУ ба БНСУ-ын өсөн нэмэгдэж буй аюулын талаар сануулсан байна.
Тодруулбал, БНАСАУ тагнуулын чадавхийг нэмэгдүүлэх нь энэ тэргүүний зорилт ба мэдээлэл цуглуулал чадамж бүхий цэргийн тагнуул дахиад хэд хэд хэрэгтэйг онцолжээ. Одоогоор хэзээ хөөргөх талаар мэдээлэл тодорхой болоогүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНАСАУ тус хиймэл дагуулын эцсийн туршилтыг хийсэн гэдгээ зарласан ба энэ оны дөрөвдүгээр сар гэхэд хөөргөх бэлтгэлээ хийж дуусгана гэж байсан юм.
Ким Жон Ун "Дайсагнагч хүчний цэрэг армийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах нь хамгийн чухал ажил” хэмээгээд АНУ эвслээ бэхжүүлэх нэрийдлээр БНСУ-г ээлжит цэргийн баазаа болгох гэж байна хэмээн буруутгажээ.
SOURCE: AL JAZEERA