Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Шүүр" ажиллагааны хүрээнд, нийт 4220 зөрчилтэй албан тушаалтныг илрүүлжээ. Тэдний
- 187-г нь чөлөөлж,
- 27-д нь сахилгын арга хэмжээ авч,
- 172-ын зөрчлийг арилгуулсан байна. Үлдсэн 3834 албан тушаалтны асуудлыг хараахан шийдвэрлээгүй байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан хэллээ.
Мөн тэрбээр, "Хэн нэгнийг ажилгүй болгох нь "Шүүр" ажиллагааны зорилго биш. Төрийн албанд хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг илрүүлж буй ажиллагаа. Эдгээр мэдээллийг авч дуусаад, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Энэ хүрээнд илэрч буй зөрчлийн хүрээнд хариуцлага тооцно" гэв.