Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж, шинэ цаас болон эко шахмал түлш гарган авчээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Чингис хотын Бэрх сургуулийн сурагчид 12 гишүүнтэй Эко клуб байгуулж 100 гаруй кг цаасыг гарын доорх материалаар дахин боловсруулжээ. Шинээр гаргаж авсан цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж буй юм.
Сурагчид хаягдал цаасаа хүнсний дэлгүүр болон багш сурагчдаас цуглуулдаг байна. Клубийн зорилго нь өөрт тулгамдаж буй асуудлын шийдлийг олох замаар байгаль орчинд ээлтэй технологи бий болгох, хаягдал цаасыг дахин боловсруулахаар судалгаа хийж эхэлснээр дээрх үр дүнд хүрчээ.