Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК нь Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК-ийн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий “Бэрс-2” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож эхэллээ.
Үнэт цаас гаргагч нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын банк бус санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг юм.
Бэрс Эй Би Эс Плас ТЗК ХХК нь 2022 онд 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгож Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалсан бөгөөд эргэн төлөлтөө хуваарийн дагуу тогтмол хариуцлагатайгаар хийж буйгаараа дотоодын хөрөнгийн зах зээлд танигдсан, нэр хүндтэй компани билээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх нийт дүн: 9 тэрбум төгрөг
Хүү: жилийн 19.2 хувь (улирал тутам төлөгдөнө)
Хугацаа: 24 сар
Хүүгийн орлогын татвар: 5 хувь
Хүү төлөх давтамж: Улирал тутамд
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгүүдийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалж шинээр гаргаж буй үнэт цаасыг хэлнэ. ХБҮЦ нь хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ ЗААВАР:
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
Санамж: “Бэрс-2” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа нь түрүүлж өгсөн захиалга түрүүлж биелэх зарчмаар буюу нийт захиалгын дүн 9 тэрбум хүрсэн тохиолдолд хаагдахыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: bers.golomtcapital.com
Голомт Капитал ҮЦК-тай холбогдох утасны дугаар: 7012-1530.