Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус хэрэгт 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдуулан, яллах дүгнэлт үйлдээд буй. Өнөөдрийн шүүх хурлаар таван багц асуудлыг хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргалаа.
Энэ талаар даргалагч шүүгч Ж.Болдбаатар “Хөгжлийн Банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх шийдвэрийг гаргах, шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй гэж үзлээ, хэргийг тусгаарлах хүсэлт гаргасан Ч.Отгочулуун, Н.Алтанхуяг нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй, өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нар хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэхээр боллоо" гэв.