Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр болсон Нийслэлийн шуурхайн зөвлөгөөний хуралд өнгөрсөн долоо хоногт 108 дугаарт ирсэн дуудлага, хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгчээ.
Гэр бүл, хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт 108 утсанд 168 дуудлага ирсэн.
Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл 76, сэтгэл санааны хүчирхийлэл 32, үл хайхрах хүчирхийлэл 30, үе тэнгийн хүчирхийлэл 10 бүртгэгдсэн. Өсвөр насны хүүхдийн дуудлага мэдээлэл нийт дуудлагын 45.3 хувийг эзэлж байна. Түр хамгаалах 14 байр нь 68 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 65 нь хүүхэд байсан гэжээ.