БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Ли Шаньфу ОХУ-д айлчилж буй. Энэ айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаа цэрэг стратегийн түвшинд эрчимжиж буйн илрэл гэж Оросын хэвлэлүүд онцолж байна. Айлчлалын талаар В.Путин “Алс Дорнод болоод Европт бид цэрэг армийн түвшинд бид идэвхтэй ажиллаж, хэрэгтэй мэдээллээ тогтмол солилцож, цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтарсан сургуулилт хийх болно” гэж хэлсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч үргэлжлүүлэн “Ли Шаньфугийн айлчлал өндөр ач холбогдолтой гэдгийг онцольё. ОХУ-д тавтай морил” гэжээ. Харин Ли Шаньфу “Хятад улс дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөө Оростой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээгээд “Бид мөр зэрэгцэн зогсож, ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэхийн төлөө зүтгэцгээнэ. Эдийн засгийн сэргэлт маш удаан байгаа. Мөн дэлхий маш тайван бус байна, улс орнуудад энх тайван хэрэгтэй байна” гэжээ.
SOURCE: AGENZIANOVA