АНУ-ын Алабама мужид болж байсан нэгэн төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр гэмт этгээд гал нээж, дөрвөн хүний аминд хүрлээ. Бүжгийн студид болсон энэ халдлагын үеэр 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хууль зохицуулалтыг яаралтай чангатгах талаар дахин нэг удаа санууллаа. Тэрбээр “Хэн нэг хүүхэд төрсөн өдрийн үдэшлэгт явахдаа хүртэл айдастай байх боллоо. Манай улс хаашаа яваад байна вэ?” гэжээ.
Он гарснаас хойш дөрөв ба түүнээс дээш тооны хүний аминд хүрсэн галт зэвсгийн халдлагын хэрэг АНУ-д 160 гаруй бүртгэгдээд байна. АНУ-д төвтэй хөндлөнгийн судалгааны байгууллага энэ тоог гаргасан ба сүүлийн жилүүдэд дээрх тоо нэмэгдэж байгааг анхааруулсан юм. Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус бүр 600 гаруй галт зэвсгийн хэргийн тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өдөрт хоёр удаа ийм төрлийн гэмт хэрэг болсон гэсэн үг юм. Өөрөө хэлбэл, 4 ба түүнээс дээш хүний амь насанд хүрсэн тохиолдлыг л зөвхөн хамруулж байгаа юм. Гэвч үүний эсрэг хуулийн зохицуулалт хийх эсэх нь конгрессийн хамгийн маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байсаар байна.
SOURCE: BBC