Оросын сэтгүүлч, сөрөг хүчний дуу хоолой болсон Владимир Кара-Мурза Украины дайныг шүүмжилсэнтэй нь холбогдуулан эх орноосоо урвасан болон бусад хэргээр 25 жилийн хорих ял сонслоо.
Тэрбээр В.Путиныг эсэргүүцсэнийхээ төлөө эх орноосоо зугтаж, эсвэл ял сонсож буй хүмүүсийн жагсаалтын сүүлд бичигдэж байна. В.Кара-Мурза өөрийг нь буруутгаж буйг үгүйсгэж, шүүх хурлыг хатуу шүүмжилсэн.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт тэрбээр Москвагийн шүүхийн өмнө "Би хэлсэн үг бүртээ итгэлтэй байна" гэж хэлж байсан удаатай. Үүгээр зогсохгүй, хийсэн үйлдлээрээ бахархаж байгаа тухайгаа хэлсэн юм. В.Кара-Мурза нь Украины дайныг шүүмжлэхээс гадна В.Путин хийгээд түүний засгийн газрын тухай үргэлж шүүмжилсээр ирсэн нэгэн аж. Өдгөө 41 настай тэрбээр барууны засгийн газруудыг Оросын эрх баригчдад хүний эрхийг зөрчсөн болон авлигын хэргээр хориг арга хэмжээ авахыг ятгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
SOURCE: BBC