Ахмадын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих болон “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг болон эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд ахмад настан, төмөр замчдын гэр бүл, хүүхдүүдийг хамруулахаар энэ сарын 17-25-ны өдрүүдэд урд шугам замд “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийг “УБТЗ” ХНН аялуулж эхэллээ.
“УБТЗ” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчид тэдний гэр бүлд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын баг бүхий “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийг шугам замаар аялуулдаг.
“Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаа Замын –Үүд, Сайншанд, Чойр зангилаанд ажиллаж, дотор, мэдрэл, чих, хамар хоолой, нүд, шүд, хүүхэд, эмэгтэйчүүд, хэвлийн ЭХО, ходоод, улаан хоолойн дуран, зүрхний цахилгаан бичлэг, эмнэл зүйн лабораторийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.