МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн. Байнгын хороо, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хэрвээ дэмжвэл Хаврын чуулганаар хэлэлцэн батална.
2019 онд гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоонд шилжих, Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэг удаа сонгогдох зэрэг асуудлууд бүгд тусгагдаж байсан. Дутуу орхигдсон энэ бүхнийг одоо нэмнэ гэж ойлгож болно” гэсэн.
Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Үндсэн хууль чухал уу чухал. Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй Улс төрийн намын тухай хуульд бид олон санал өгсөн. Гэтэл зарим нь тусгагдаагүй. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэж байна. Энэ бол их тоо. Ямар үндэслэлээр 152 болгох гэж буй нь тодорхойгүй. Энэ асуудлаар дахин ярилцах шаардлагатай” гэв.