УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 2023.04.16 хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулах үеэр Д.Тогтохсүрэн "Хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.
Улс төрийн намын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орж байсан.
Улс төрийн намуудын тухай хуульд дөрвөн зүйл тусгасан.
Нэгдүгээрт, Улс төрийн намуудыг хариуцлагажуулах. Сонгуульд хоёр дараалан оролцохгүй бол тараах хүртэл арга хэмжээ авна.
Хоёрдугаарт, Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
Гуравдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгоно. Аудит оруулна.
Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгнө.
Хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн. Байнгын хороо, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хэрвээ дэмжвэл Хаврын чуулганаар хэлэлцэн батална.
2019 онд гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоонд шилжих, Үндсэн хуулийн цэцийн гишүүд нэг удаа сонгогдох зэрэг асуудлууд бүгд тусгагдаж байсан. Дутуу орхигдсон энэ бүхнийг одоо нэмнэ гэж ойлгож болно” гэлээ.