Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ашигт малтмалын ордыг ашиглах лиценз эзэмшигчдийг төрийнх, хувийнх, гадаад, дотоод хөрөнгө оруулагчтай гэж ялгалгүйгээр нийтэд 100 хувь ил болгож байна. 2700 орчим мөр дата өгөгдлийг холбогдох байгууллагуудаас ирүүлснийг Shlen.gov.mn-д ил болголоо.
Өнөөдрийн байдлаар нийт 6.1 сая га газарт ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Үүнээс 4.3 сая га газарт хайгуулын 885 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1713 лицензийг олгосон байна.
Лиценз эзэмшиж, ашиглах нь гэмт хэрэг биш. Төрөөс зөвшөөрлөө авч, татвар хураамжаа төлөн ажлын байраар хангаж байгаа компаниудыг буруутгах нь өрөөсгөл, эдийн засгаа хорлож буйгаас өөрцгүй. Энэхүү лицензийн мэдээллийг ил болгосноор газрын хэвлий дэх баялгийг хэн эзэмшдэгийг иргэд үнэн зөвөөр нь мэдэх боломжтой” гэлээ.
Ямар компани хаана, хэдэн га газар эзэмшдгийг эндээс харна уу.