ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин “Украины дайныг зогсоох нь хамгийн боломжит сонголт” хэмээн уриалжээ.
Өдгөө 61 настай Пригожин уг бичвэртээ “ОХУ-ын тусгай ажиллагаа дууссаныг зарлах цаг нь болжээ. Тэд зорилтот байгаа онилсон, бид үүнд нь тусалсан. Тиймээс өнөөдөр төрийн эрх мэдэл, нийгмийн төлөө энэ бүхэнд цэг тавих нь зүйтэй” гэж бичсэнийг Украины хэвлэлүүд эш татаж байна.
Тэрбээр мөн дайсны тал довтолгоо хийхэд ОХУ-ын хувьд фронтын байр байдал сулрах шинжтэй байдаг хэмээн стратегийн шинжтэй зүйлсийг хэлж, хамгаалах тактик баримтлах нь довтлохоос илүү хэрэгтэйг сануулжээ. Гэвч Пригожины энэ мэдэгдэл Кремлийн одоогийн зорилттой буюу Украины дөрвөн бүс нутагт бүрэн хяналтаа тогтоохоос хол байгаа юм.
SOURCE: DW