Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Ромын пап лам Франциск есдүгээр сард Монгол улсад ирэхээр боллоо. Ингэснээр Азийн улсад анх удаа айлчилж буй пап лам болох юм. Тэрбээр анх энэ оны 2-р сард Францад айлчилсныхаа дараа Монгол улсад айлчлах тухай дурдаж байсан ийнхүү батлагдлаа. Монгол улсад 1300 гаруй католик шашинтнууд байдаг гэх тооцоолол бий. Түүнчлэн БНХАУ-тай хиллэдэг тул энэ айлчлал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг гадаадын хэвлэлүүд онцолж байна. Учир нь Ватикан ба БНХАУ-ын хооронд хамба ламыг томилох журамтай холбоотой асуудал хурцадсан үед энэ айлчлал нь болж байгаа юм. Өнгөрсөн жил пап лам Франциск Жиоржио Маренгог Монгол дахь кардиналаар нэрлэсэн ба тэрээр дэлхийн хамгийн залуу кардинал болсон билээ.
SOURCE: REUTERS, NCR