Стэнфордын их сургуулиас хийсэн судалгаагаар шинжээчдийн гуравны нэг нь хиймэл оюун энэ эрчээрээ хөгжсөөр байвал “цөмийн” хэмжээний аюулыг үүсгэнэ гэдэгт санал нэгджээ. Энэхүү судалгаа нь Стэнфордын Хүн төвтэй хиймэл оюун ухааны хүрээлэнгээс гаргасан 2023 оны хиймэл оюун ухааны индексийн тайланд онцолсон үр дүнгүүдийн нэг бөгөөд уг индексээр хиймэл оюун ухаан хөгжиж буй салбар дахь хамгийн сүүлийн үеийн хөгжил, эрсдэл, боломжуудыг судалдаг байна. "Эдгээр системүүд нь асуултад хариулах, арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүй текст, зураг, код үүсгэх чадварыг харуулж байгаа бөгөөд хуучин болон шинэ олон жишиг үзүүлэлтүүдээр орчин үеийн байдлаас илүү гарсан" гэж тайлангийн судлаачид хэлжээ. Гэсэн хэдий ч буруу харицлт, хандалт гарах эрсэдл үргэлж байдаг ба ёс суртахууны асуудал маш хурц байгааг судлаачид мөн анхаарууллаа. Тухайлбал, чатботтой холбоотой амиа хорлолтоос авхуулаад Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн Оросын хүчинд бууж өгч байгаа мэт хуурамч дүрс бичлэгүүдийг хиймэл оюун ухаан ашиглан хийж, цахим сүлжээнд асар хурдтайгаар тархаж байгаа юм. Түүнчлэн Элон Маск, Apple Компанийн хамтран үүсгэн байгуулагч Стив Возниак нар хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг зургаан сарын хугацаанд зогсох саналд нэгдээд байгаа билээ.
SOURCE: AL JAZEERA