
Японы ерөнхий сайд Кишида Фүмио Вакаяма хотод нэгэн арга хэмжээний үеэр илтгэл тавьж байхад нь түүн рүү утаат бөмбөг шиджээ. Сэжигтэнг газар дээр нь шууд баривчилсан ба хэрэг үйлдсэн этгээд нь 24 настай, Рюжи Кимүра гэх нэртэй эр байсныг албаныхан мэдээлсэн. Одоогоор хэргийн шалтгаан тодорхой болоогүй байгаа юм. Ерөнхий сайд Кишида Фүмио болоод бусад хүн гэмтэж бэртээгүй байна. Хэрэг болсны дараа Японы ерөнхий сайд олон нийтэд хандан уг хэрэг сонгуулийн үйл явцыг тасалдуулах ёсгүй гэж мэдэгджээ. 4-р сарын 9-нөөс 23-ны өдрүүдийн хооронд болж буй орон нутгийн сонгууль нь 2025 оны Японы ээлжит сонгуулийн төлвийг харуулах чухал ач холбогдолтой юм. Энэ төрлийн халдлагууд Японд ховор болдог ч өнгөрсөн оны 7-р сард тус улсын ерөнхий сайд Абэ Шинзогийн аминд хүрсэн халдлагаас болж Японы улс төрчдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг болсныг хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: BBC