АНУ-ын батлан хамгаалах яамны Орос, Украины дайнтай холбоотой нууц бичиг баримт задарсан хэрэг энэ долоо хоногийн эхээр болсон. Үүнд Их Британи тэргүүтэй НАТО-гийн хэд хэдэн орны цэргүүд Украинд нууцаар байлдаж байгаа тухай, АНУ БНСУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын яриаг нууцаар сонссон тухай зэрэг олон асуудлууд сөхөгдсөн. АНУ-ын зэргээс ил болсон зарим мэдээг няцааж буй. Тэд бичиг баримт задруулсан этгээдийг гурав хоног хайсны эцэст олж баривчилсан ба Жэк Тексира нэртэй 21 настай нисэх хүчний ажилтан байжээ. Анх уг бичиг баримт дискорд платформын нэгэн “групп чат”-нд цацагдсан байна. Уг “групп чат” нь дайн ба геополитикийн асуудлаар хэлэлцдэг байжээ. Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр Жэк Тексира нь уг мэдээллүүдийг өнгөрсөн оны 12-р сараас эхлэн бага багаар цацаж эхэлсэн аж. Ийнхүү түүнийг яллагдагчаар татаж, батлан хамгаалаын мэдээллийг зөвшөөхөрлгүй дамжуулсан хэргээр 15 жилийн хорих ял сонсох магадлалатай байна.
SOURCE: BBC