К-поп хамтлагуудын нүүр царай болсон Биг бэнг хамтлагийн дуучин Тэян энэ сарын 25-нд “Down to Earth” цомгийнхоо нээлтийг хийнэ. Харин түүний шинэ цомогт “Blackpink” хамтлагийн Лизатай хамтарсан уран бүтээл багтаж байгаа юм байна. Уран бүтээлчид хамтарсан дуу хийхийн сацуу дууны клипэнд нь Лиза мөн оролцож байгаа талаар эх сурвалжууд баталжээ. Тэд аль аль нь “YG” энтертайнмэнт-д харьяалагддаг уран бүтээлчид билээ. Тэян анх 2006 онд Биг бэнг хамтлагийн гишүүнээр урлагийн карьераа эхлүүлж байсан бөгөөд хэд хэдэн ганцаарчилсан уран бүтээл туурвиж байсан туршлагатай. Лизагийн хувьд 2021 онд анхны ганцаарчилсан “Lalisa” уран бүтээлээ цацсан ба Францын уран бүтээлч DJ Snake, реппер Megan Thee Stallion болон Ozuna нартай хамтран “SG” нэртэй уран бүтээлд оролцож байсан. Энэ удаа тэрээр анх удаа Солонгос уран бүтээлчтэй ийнхүү хамтрахаар болсон нь шүтэн бишрэгчдийнх нь дунд өндөр хүлээлт үүсгээд байна.
SOURCE: KOREA HERALD