Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +9…+11 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +8…+10 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +6…+8 градус дулаан байна.