Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү!
Эрдэнэт үйлдвэрт эзэн суусан Х.Бадамсүрэн, ОТ компанийн ТУЗ-д удсан Н.Багабанди МАН гэх үгтэй удаан хоршсон хууль зүйн салбарын ноён Ц.Нямдорж нар монголын улс төрөөс явлаа. Мэдээж ажил хийсэн хүмүүст байгуулсан гавьяа ч бий гэхдээ гай балаг авилгын мөр ч бий. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ядаж л баялгийн фракцаасаа салж чадаж байгаа нь жишиг үзэгдэл болж байгаа нь авууштай ч ингээд л орхиж байгаа нь тэдний хоорондоо юу тохирсон бол гэж таамаглахад хүргэнэ. Учир нь “баяртай” гээд л явуулах бус тэдний хэргүүдийг шүүхгүй, хариуцлага хүлээлгэхгүй өнгөрч байгаа нь хэргийг мэдчихээд нууж байгаатай агаар нэг.