Гуравдугаар Чарльзийн хаан ширээнд суух ёслол ирсэх сарын 6-нд болно. Энэ ёслолд хааны бага хүү, хунтайж Чарльз ганцаараа ирэхээр болсныг албаныхан мэдэгджээ.
Түүний эхнэр, Сассексийн гүнгийн хатан Меган Маркл АНУ-д хүүхдүүдтэйгээ үлдэх юм байна. Олон сарын турш хосууд хааны гэр бүлийн хамгийн том ёслолд ирэх эсэх нь тодорхойгүй байсан юм. Хэдий тэдэнд аль алинд нь урилга очсон ч ийнхүү хунтайж Харрин ганцаараа очих болсон байна.
Энэ оны нэгдүгээр сард хунтайж Харри өөрийн дурсамж ном болох “Spare”-ийг хэвлүүлж, хэсэгтээ л шуугиан тарьсан. Түүний номонд хааны гэр бүл хийгээд төрсөн ахтайгаа харилцаа нь хэрхэн муудсаныг тусгасан юм. Үүгээр зогсохгүй, номынхоо анхны хувилбарын тал гаруй хуудсыг хассан гэсэн ба хэрвээ энэ хуудсууд үлдсэн бол хунтайжийн гэр бүлтэйгээ харилцах харилцаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, харилцааг нь тасалж ч магадгүй гэж байсан юм. “Spare” ном нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л 1.4 сая хувь борлогдож, дээд хэмжээ тогтоож байсан билээ. Хаан ширээнд суух ёслол гурван хоног үргэлжлэх ба уламжлал ёсоор олон нийтэд нээлттэй тэмдэглэж, өнгөрүүлэх юм.
SOURCE: CNN