Дуучин Ариана Грандегийн тикток дээр цацагдсан бичлэгийг харсан олон шүтэн бишрэгчид нь түүнийг багагүй жин хассаныг анзаарчээ. Тэд үүнийгээ сэтгэгдэл болгон илэрхийлсэн байна. Дуучин бүсгүй үүний хариуд “Миний хэвийн биеийн жинг хамгийн хэцүү байгаа үетэй минь бүү зүйрлээч. Би маш бага идэж, эм ууж байгаа. Би заавал энэ бүхнийг тайлбарлах аргагүй ч бага ч болтугай нээлттэй байснаар та бүхэн ойлгоно гэж найдаж байна. Мөн хүний юу туулж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэдий тэр хүн сайхан амьдралтай, хангалуун байлаа ч гэсэн асуудлууд үргэлж байдаг. Тиймээс өөртэйгөө, бие биетэйгээ илүү зөөлөн харьцаж сурцгаая” гэжээ.
2017 онд Ариана Гранде нэгэн тоглолтод орсны дараагаар амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 22 хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Энэ хэрэг түүнд сэтгэл зүйн хувьд том цохилт үзүүлж, айдас, түгшүүрийн эмгэгтэй болгож байсан талаар дуучин бүсгүй хуваалцаж байжээ. Түүнчлэн олны танил хүмүүс гаднах төрхөөрөө ялгаварлан гадуурхалтад өртөх явдал ихэссэн. Саяхан дуучин Селена Гомезийг жин нэмсэн талаар маш олон зураг, бичлэг цахим сүлжээнд хөвөрсөн юм. Харин дуучин бүсгүй өвчний улмаас жин нэмснээ хэлж, хэн нэгэнд үргэлж шалтгаан байдаг тул бие биесээ гутаан дормжлохгүй байх талаар мөн уриалж байсан билээ.
SOURCE: BBC