“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Чөлөөт бөхийн 2017 оны дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, гавьяат Пүрэвдоржийн Орхон таван жилийн дараа Азийн аваргын дэвжээнд зодоглож үзүүрлэлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж 5:9-өөр ялагдал хүлээв.
Түүнийг ялсан алдарт бөх Айсулуу ийнхүү тав дахь удаагаа Ази тивийн аваргаар тодров. Харин манай тамирчин П.Орхоны хувьд Азийн аваргын тэмцээнд гурван удаа финалдаж хоёр дахь удаагаа мөнгөн медаль хүртлээ.