сурталчилгаа
ХААН Банкны нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхлэхэд ердөө 1 хоног үлдээд байна. Арилжаа маргааш буюу 4-р сарын 13-ны өдрөөс албан ёсоор эхлэх тул та бүхэн үнэт цаасны дансаа амжиж нээлгээрэй.
ХААН Банкны анхдагч зээлийн арилжаа 2023 оны 4-р сарын 13-19-ний өдрүүдэд болох бөгөөд нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгон, 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тус хөрөнгөөр банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.
ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар ажиллаж буй “БиДиСек ҮЦК” ХК-д хувьцааны данс нээх бол https://bit.ly/BDSec-DansNeeh, туслах андеррайтераар ажиллаж буй “Таванбогд капитал ҮЦК” ХХК-д хувьцааны данс нээх бол https://trader.tavanbogdcapital.com/ холбоосоор тус тус хандаж авах боломжтой.
Та бүхэн манай андеррайтеруудаас гадна бусад бүх үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой ба өмнө нь данс нээлгэсэн үнэт цаасны компанидаа хандан захиалга өгч болно. Хэрэв та ХААН Банкны харилцагч бөгөөд онлайн бүртгэлийн үйлчилгээний гэрээтэй бол үнэт цаасны дансгүй байсан ч https://ipo.khanbank.com сайтаар хандан захиалга өгөх боломжтой гэдгийг дуулгая.
ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгж, эсвэл Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 лавлах утсаар холбогдон банкны ажилтнуудаас мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк