Нетфликсийн алдарт “Stranger Things” цувралын Eleven-ий дүрээр дэлхий нийтэд танигдсан жүжигчин Милли Бобби Броун домогт Бон Жови хамтлагийн Жон Бон Жовигийн хүүтэй сүй тавьсан явдал цахим сүлжээнд онцлох сэдэв болж байна. Жүжигчин бүсгүй өдгөө 19 настай бол түүний сүйт залуу 20 настай юм. Хосууд хуруундаа бөгжтэй зургаа өчигдөр Инстаграм хаягууддаа оруулж, “Үргэлж”, “Чамтай хамт гурван зуныг өнгөрүүллээ, цаашид ч хамт баймаар байна” зэрэг тайлбаруудыг бичсэн нь шүтэн бишрэгчдийг нь гайхшруулж байна.
Энэхүү үйл явдал интернэт хэрэглэгчид Милли Бобби Броуны насыг дахин нэг удаа хэлэлцэхэд мөн хүргэлээ. Учир нь жүжигчин бүсгүй инстаграм хаяг, эсвэл сэтгүүлийн нүүрэн дээр гарах бүрт түүний хувцаслалт, хэв маяг насанд нь тохирч байгаа эсэх талаар олон нийт нэг бус удаа шүүмжилж байсан юм. Харин Милли Бобби Броун “Би насанд хүрсэн шүү дээ. Намайг тоглосон дүр болон жаахнаар минь үргэлж битгий төсөөлөөсөй” гэж хэлж байсан удаатай билээ.
SOURCE: VULTURE