“Super Mario Bros” шинэ кино нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн амжилттай хүүхэлдэйн киноны нээлт болж, бокс оффисын дээд амжилтыг эвдэж чадсан байна.
Жүжигчин Крис Праттын гол дүрд гь нь дуу оруулсан уг кино нээлтээ хийсэн эхний таван хоногтоо дэлхий даяар 377 сая долларын ашиг олжээ. Энэ нь “Frozen 2” хүүхэлдэйн киноны эзэмшиж байсан 358 сая долларын амжилтыг давсан явдал болж байна. Кино шүүмжлэгчид энэ амжилтыг ховор тохиолдол хэмээж, 2023 оны ашиг орлогоороо тэргүүлсэн киногоор тодрох магадлал өндөр байна гэж таамаглажээ. Гэвч Super Mario-гийн энэ амжилтад эргэлзэх явдал мөн их ажиглагдаж байна. Тухайлбал, Нью-Йорк Пост сонины шүүмжлэгч Жонни Олексинки “олон нийтэд зарах гэсэн бас нэгэн утгагүй кино” гэж хэлсэн бол Гуардиан сэтгүүлийн сэтгүүлч “уйтгартай, нэгэн хэвийн” гэх зэргээр шүүмжилсээр байна.
Харин тус кино энэ амжилтаа илэрхийлж чадна гэдгийг үзэгчдийн үнэлгээ харуулж байгаа юм. Кино шүүмжлэгчдийн хамгийн том нэгдсэн сайт болох Rotten Tomatoes дээр үзэгчид Super Mario-д 56 хувийн үнэлгээ өгсөн байна. Түүнчлэн дэлхийн тэргүүлэх бизнесмэнүүдийн нэг Элон Маск хүртэл "Шүүмжлэгчид бодит байдлаас үнэхээр тасарчээ!" гэж кино үзсэн сэтгэгдлээ илэрхийлжээ.
SOURCE: BBC