Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй байгаа тухай мэдээллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
4 дүгээр сарын 4-ны өдөр байгаль хамгаалагчдын байранд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон Улсын байгаль хамгаалагч Ү.Энхтөгс, Т.Ууганбаатар нар 4 дүгээр сарын 10-ны өглөө 7:50 минутад түймрээс байраа хамгаалж үлджээ. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 9 албан хаагч түймрийн голомтод ажиллав.
ӨНӨӨДРИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
4 дүгээр сарын 11-ны өдөр Дорнод аймгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Халхголын сав нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос нутгийн зүүн хэсгээр секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 11-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Эх сурвалж: БОАЖЯ