Далай ламын нэгэн хүүг үнсэж байгаа бичлэг цахим сүлжээнд тархаж, олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байсан. Тодруулбал, нэгэн арга хэмжээний үеэр Далай ламруу ойртсон нэгэн хүүг уруул дээр нь үнсэж байгаа бичлэг цацагдсан. Хүүг үнссэнийхээ дараа Далай лам түүн рүү хэлээ гаргаж байсан нь бичлэгт харагдсан юм. Харин Даваа гарагт Далай ламын албаны хүн “Далай лам хүү, түүний гэр бүл болоод түүний үйлдэлд эвгүйрхсэн дэлхий дахинаас уучлал хүслээ” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Далай лам энэ үйлдэлдээ харамсаж байгааг илэрхийлжээ. Энэхүү мэдэгдэлд Далай лам заримдаа түүнтэй уулзсан хүмүүсээр санамсаргүй тоглож наадсан үйлдэл олны өмнө гаргачихдаг гэж мөн дурджээ.
Энэ үйл явдал нь хоёрдугаар сард Дарамсалад болсон юм байна. Хүүхдийн эрхийн байгууллага “Төвөдийн соёлд хэлээ гаргадаг тухай тайлбарладаг ч Далай ламын энэ үйлдэл бол яавч соёл биш юм. Мөн байлаа ч ийм соёл байна гэдэг утгагүй” гэж шүүмжилсэн байна.
Далай лам олны шүүмжлэлд өртөж байгаа анхны тохиолдол бол энэ биш. 2019 онд тэрээр BBC-д өгч байсан ярилцлагынхаа үеэр түүнийг эмэгтэй хүн залгамжилбал илүү дур булаам байх хэрэгтэй гэж хэлснийхээ дараа мөн уучлалт хүсэж байсан юм. Мөн Африкийн дүрвэгсэд Европ руу ихээр нэмэгдэж байх үед Европ тив Европчуудад л зориулагдсан гэж хэлж байсан удаатай билээ.
Эх сурвалж: CNN