Засгийн газраас зарласан авлигын эсрэг “Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээллүүдийг нээлттэй болгож байна. Тодруулбал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10,325 зээлдэгчээс 6,092 ААН, ТББ, иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Үлдсэн зээлдэгчдийн мэдээллийг долоо хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна. Үүнд улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн дэмжлэгүүд багтаж байна.
www.shilen.gov.mn хуудсанд мэдээллээ нээлттэй байршуулсан газруудыг бид үнэлж байна. Ингэхдээ нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж байна. Мэдээллээ хамгийн сайн ил тод болгож буйг нь ногоон өнгөөр, мэдээллийн ил тод байдал нь хангалтгүй газруудыг улаан өнгөөр тэмдэглэсэн” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.