Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ням гарагт Францын бизнесийн өдөр тутмын Les Echo сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Европын холбоог бие даасан гадаад бодлого баримтлахыг уриалж байгаагаа дахин илэрхийллээ. Тэрээр "Бид блокийн эсрэг блок гэсэн хандлагатай болохыг хүсэхгүй байна" хэмээгээд Европ "Дэлхийн эмх замбараагүй байдал, өөрсдөд нь хамааралгүй хямралд автагдах ёсгүй" гэж ярилцлагадаа дурдсан байна. Э.Макрон Евро комиссын удирдлагын хамт БНХАУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпиньтэй уулзсаны дараа дээрх ярилцлагыг өгсөн юм.
Тэдний уулзалтын гол сэдэв Орос, Украинд төвлөрсөн байсан ч Тайванийн хоолойн асуудлыг мөн хэлэлцжээ. Харин Э.Макрон Тайванийн асуудлыг хурцатгах нь Европын холбооны ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг ийн онцолсон байна. Тэрээр үргэлжлүүлэн “Тайванийн асуудлаар хурдацтай байх нь Европчууд бидэнд ашигтай юу? Үгүй. Бидний хийж болох хамгийн утгагүй үйлдэл бол АНУ-ыг дагаж, БНХАУ-ын түрэмгийн хариу үйлдэлтэй тулгарах юм. Тиймээс бид яагаад хэн нэгний сонгосон замыг дуурайх ёстой гэж ?” хэмээжээ.
Түүнчлэн Францын төрийн тэргүүн Европын холбоо “Стратегийн бие даасан байдлаа хөгжүүлэх” нь чухал гэдгийг онцолж, бие даасан гадаад бодлогын чиглэлээ бэхжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэлээ.
Эх сурвалж: DW