АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг Орост тагнуул хийсэн хэргээр буруутган, баривчлаад буй. Оросын асуудал хариуцсан туршлагатай сурвалжлагч Гершкович өнгөрсөн долоо хоногт Екатеринбург хотод байхдаа баривчлагджээ.Тэрээр Wall Street Journal сонины сэтгүүлч юм.
Гершкович өөрийг нь буруутгаж байгаа хэргүүдийг няцааж байгаа бөгөөд Wall Street Journal түүнийг яаралтай суллахыг шаардаж байна.
Харин Кремлээс түүнийг тагнуулын хэрэг үйлдэж байхад нь буюу газар дээр нь баривчилсан гэж мэдэгдсэн. ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг хийсэн тохиолдолд 20 хүртэлх жилийн ял оноодог. Цагаан ордноос энэ баривчилгааг эрс буруутгаж, сенатын танхимын ардчилсан болон бүгд найрамдах намын төлөөлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Хоёр намын хууль тогтоогчид ийн хамтарсан мэдэгдэл гаргах нь ховор үзэгдэл билээ. Тэд “Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш. Бид Гершковичийн эсрэг тавьсан үндэслэлгүй, зохиомол ялыг хэрэгсэхгүй болгож, түүнийг нэн даруй суллахыг шаардаж байна” гэсэн юм. АНУ-ын албаны хүмүүс Гершковичтэй уулзах хүсэлт гаргасан ч одоог хүртэл түүнтэй уулзаж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Wall Street Journal-ын өмгөөлөгчид түүнтэй уулзах боломжийг олгосон байна.
SOURCE: BBC