Япон компани нойр хүргэж, таатай унтуулах ухаалаг куртка зохион бүтээжээ

BTS хамтлагийн гишүүн Шүга Бангкок, Тайланд, Сингапурт тус тус тоглолт хийхээр болсныг түүний агегтлаг Big Hit Music зарлалаа.
Түүний бие даасан “D-Day” аялан тоглолт нь 4-р сарын 26-нд АНУ-д эхэлж, тус улсын таван хотод зохион байгуулагдах юм байна. Үргэлжлүүлэн 6-р сарын 9-нд Тайландын нийслэлд болно гэнэ. Харин сүүлийн тоглолт нь 6-р сарын 24-25-нд Сөүл хотод болох хуваарьтай байна. Тэрээр хамтлагаасаа олон улсад аялан тоглолтоо эхлүүлсэн анхны гишүүн нь ийнхүү болж байгаа юм. Түүнчлэн тэрээр дуучин, жүжигчин IU-тэй хамтарсан People Pt.2 уран бүтээлээ өчигдөр цацсан юм.
SOURCE: KOREA HERALD