Филиппиний Vogue сэтгүүл дөрөвдүгээр сарын дугаарынхаа нүүр царайгаар 106 настай шивээсчин Апо Ванг-Одыг тодруулсан нь тус сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн өндөр настай модель боллоо.
Ванг-Од буюу Мария Оггай гэгддэг тэрээр өсвөр наснаасаа эхлэн аавынхаа заавраар суралцаж, гараар шивэх урлагийг төгс төгөлдөр эзэмшжээ. Филиппиний нийслэл Манилагаас хойш орших Калинга мужийн Бускалан тосгонд амьдардаг тэрээр уламжлалт Калинга шивээс хийж байгаа хамгийн эртний үеийн төлөөлөл аж. Нэгэн удаа Ванг-Од хулсан саваа, помело модны өргөс, ус, нүүрс ашиглан хийдэг гараар товшсон шивээсийг уугуул дайчдад хүртэл хийж байсан удаатай гэнэ. Одоо түүний загвар, бүтээлийг бие дээрээ мөнхлөхөөр олон улсын жуулчид ихээр зорьдог байна. "Өөрийн амьдарч байсан үеийн сүүлчийн мамбабаток буюу уламжлалт шивээсчин тэрээр Бускаланд мөргөл үйлдсэн олон мянган хүмүүсийн арьсан дээр хүч чадал, эр зориг, гоо үзэсгэлэнг илэрхийлдэг Калинга овгийн бэлгэ тэмдгийг мөнхөлсөн" гэж Филиппинийн Vogue сэтгүүлд нийтэлжээ.
SOURCE: CNN