Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн Боомт хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар сэлгэн томилохыг удирдах зөвлөл дэмжжээ. Гэхдээ намын эмэгтэй гишүүд нь эсэргүүцсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Харин Х.Булгантуяагийн оронд Н.Энхбаярын баруун гар болох МАН-ын нарийн бичгийн дарга /хуучнаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ Б.Тулгыг томилохоор ярьж байна. Н.Энхбаяр намаа МАН-д "худалдаж", тохироо хийхдээ хэд хэдэн сайдын суудал авахаар тохирсон байдаг. Өмнө нь "Н.Энхбаяр"-ынхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын суудлыг авсан ч одоогийн сайд Б.Бат-Эрдэнэд зарсан гэх мэдээлэл улстөрийн хүрээнд яригддаг юм. Товчхондоо, Н.Энхбаяр дахин нэг сайдын суудал авч, намаа татан буулгаж, МАН-ыг 2020 оны сонгуульд ялуулсныхаа шагналыг авч байна.
Шинэ сайд нар өнөө орой УИХ-д тангараг өргөнө гэх мэдээлэл байна.