Өнөөдөр Иргэний нийгмийн байгууллагаас 83/17 акцын талаар мэдээлэл өглөө.
ИНБ: 83/17 гэх тооны утгыг олон нийт тэгш бус байдал бий болоод байна гэж тайлсан. Иргэд зөв тайлсан. Энэ бол Монголын улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцаа ямар байгааг харуулсан тоо юм. УИХ-д байгаа гишүүдийн ердөө 17 хувь нь эмэгтэй гишүүн байна. Гэтэл хүн амын 51 хувь нь эмэгтэй шүү дээ. Бид энэхүү акцаараа тэгш бус байдлыг илэрхийлэх нөлөөллийг нийгэмд түгээхээр зорьсон.
Дэлхийн дунджаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 27 хувьтай байгаа. Харин манайд 17 хувь байна гэдэг нь сүүл мушгиж буйг харуулж буй. Бид улс төр, жендерийн оролцоогоороо 146 улсаас 112 дугаарт жагсаж байна. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд тэнцүү оролцсоноор, улс төрд орж ирснээр бодлогын хүнд ээлтэй байдал илүү нэмэгддэг гэсэн олон улсын судалгаа бий. Эмэгтэйчүүд архи, тамхины эсрэг, хүүхэд багачуудад ээлтэй маш хэрэгтэй олон хуулиудыг санаачилсан байдаг.
Тиймээс 83/17 гэх энэ тоог 50/50 болгохыг бид уриалж байна гэв.