Дайны эсрэг зураг зурсан Маша Москалевагийн тухай мэдээ хэвлэлүүдийн онцлох сэдэв хэвээр байна. Түүний зурсан зургаас болж аавыг нь баривчлан, улмаар хоёр жил хорих ял оноогоод байгаа юм. Охин аавынхаа хамт амьдардаг байсан ба дээрх асуудлаас болж хүүхэд асрах төвд байрлаж байсан ч ээж дээрээ очсон болохыг Оросын эрх баригчид мэдээлжээ.
Ээж нь төрсөн охин болон гэр бүлээсээ тусдаа олон жил амьдарсан юм. Олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжлагдаж буй ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова охины ээжтэй ярилцсанаа мэдээлсэн. Энэ явдал мөн охины аав Москалёвыг хүүхдийнхээ асран хамгаалах эрхтэй холбоотой шүүх хуралд оролцохоос хэдхэн цагийн өмнө болсон байна.
Түүнчлэн охин ээж дээрээ очихыг анхандаа хүсээгүй ч түүний бодол өөрчлөгдсөн гэдгийг Мария Львова-Белова хэлжээ. Идэвхтнүүд болон хуульчид Мария Львова-Беловагийн хэлсэн мэдэгдлийг шалгахын тулд 13 настай Мариятай уулзах гэж оролдсон ч боломжгүй байгаа талаар хэлж байгаа юм. ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария нь Украйны хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргахад үүрэг гүйцэтгэсэн хэргээр ОУЭШ-ийн анхааралд ороод сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Охин олон жилийн турш ээж Ольга Ситчихинатайгаа хамт амьдраагүй бөгөөд түүнтэй бүх холбоо тасарсан талаар холбогдох бичиг баримтууд илтгэж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
SOURCE: DW