АНУ-ын Хууль зүйн яам, цагдаад буудуулж амиа алдсан өсвөр насны хүүхдийн хэргийг шалгаж эхлэхээ мэдэгдлээ.
Өнгөрсөн сарын 18-нд амиа алдсан уг өсвөр насны хүүхэд хулгайлагдсан машин дотор унтаж байхад нь цагдаа нар хаалгыг нь нээжээ. Цагдаагийн хувийн биедээ зүүж явсан камерын бичлэгийг үзэхэд албаныхан түүнийг баривчлах гэж оролдох үед уг өсвөр настан хурдаа нэмж, зугтсан байна. Түүний арын суудалд үлдсэн цагдаа зогсохыг удаа дараалан анхааруулсан ч амжилт олоогүй тул ийн гал нээсэн байна.
Энэ талаар АНУ-ын Хууль зүйн яам “Хэн нэгэн амиа алдсан талаар мэдээлэхэд үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ хүүхэд амиа алдсан хэргийг хэлэхэд бүр ч хэцүү байна” хэмээгээд хэргийн тухай бичлэг нүд халтирам байсныг хэлжээ. Харин цагдаагийн албаны удирдлага гал нээсэн цагдааг өмөөрсөн байна. Тухайлбал “Уг цагдаа машинд орж суух хууль ёсны шалтгаан байсан. Гал нээсэн нь ч шалтгаантай, цагдаагийн албаныхан түүний талд байх болно” гэжээ.
SOURCE: BBC