Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажлын хүрээнд явган хүний замыг хааж, хашаа барьчихсан байдалд олон нийт бухимдаад байсан. Тэгвэл өчигдөр орой хашааг татаж хүн алхах зай гаргажээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, “Хашааг татуулж, алхах боломжийг бүрдүүллээ. Засварын ажил нь арай дуусаагүй байна. Дуусмагц явган хүний замыг хуучин байдалд нь оруулна. Хашааг сунгаагүй юм байна. Тулаас хийсэн тул илүү татах боломж байхгүй байна. Удахгүй засварын ажил нь дуусна” гэв.