Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг эргэн харах боломжтой талаар хэллээ.
Тэрбээр, "Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгох шийдвэр гарсан нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улс дампуурлаа зарлах эрсдэлтэй учраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн юм. Энэ зөвлөмжийг дагахаас өөр арга байгаагүй. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг шийдэх боломжууд ирэх долоодугаар сард гарна" гэв.