УИХ-ын гишүүн Б.Баярсайхан байр сууриа илэрхийллээ.
Төрийн албан хаагчдыг ажиллах цагт нь чанартай ажиллуулмаар байна. Цаг наргүй дарамталж, амралтын өдрөөр нь ажиллуулдгаа болимоор байна. Ингэж чадвал төрийн албан хаагчдын цалинг нэмснээс ялгаагүй урам зориг болно гэж бодож байна. Яагаад олон улсын байгууллагуудын ажилтнуудынх шиг цаг нартай ажиллаж болдоггүй юм бэ?" гэв.
Үүнд төрийн албаны зөвлөлөөс хариулахдаа "Ажлын бус цагаар ажиллуулах нь ажлын байрны дарамт гэж үздэг болсон. Гэр бүлтэйгээ байх цагийг 1 цагаар нэмэгдүүлэхэд ажлын бүтээмж нь 30 хувиар нэмэгдэж байна гэсэн судалгааны дүн ч олон улсад гарсан байдаг. Төрийн албаны цаг наранд уян хатан зохицуулалт хэрэгтэй байна. Хөдөлмөрийн хууль дээр 7 хоногт 40 цаг ажиллана гэж заасан байгаа ч үүн дээр зөвлөмж зөвлөгөө гаргаж, төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах болно гэдгээ хэлье" гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.